
Японы Ерөнхий сайд Ерөнхий сайд Шинзо Абэ агсны аминд хүрсэн гэх хэргийг шүүх хурал Мягмар гарагт буюу өнөөдөр эхлэх гэж байна. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайдын суудалд залраад удаагүй байгаа, тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Санае Такайчитай Токиод уулзжээ. Энэ нь тэдний хувьд анхны уулзалт байв.
Хэдхэн хоногийн өмнө сонгогдсон Такайчи алагдсан удирдагч агсны ивээлд багтдаг нэгэн байсан бөгөөд түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
Абэ агсныг хөнөөсөн хэрэг 2022 оны долдугаар сард болсон. Хэрэгтэн Тэцуя Ямагами гэр бүлийн санхүүгийн асуудлаас болж түүний аминд хүрсэн гэдэг.
Японы хамгийн удаан төр удирдсан хүн гэгддэг Абэг баруун зүгийн Нара хотын гудамжинд эрх баригч Либерал ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжиж үг хэлж байхад нь гар хийцийн буугаар буудсан юм.
Ямагами ээж нь 100 сая иен буюу 663.218 ам.доллар хандивласанд дургүйцэж байсан шашны бүлэг болох Нэгдлийн сүмийг сурталчилж байгаад Абэг буруутгасан гэж орон нутгийн хэвлэлүүд Ройтерс агентлаг мэдээлэв.
Л.Баяр

















































