
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санае Такайчитай өнөөдөр Токиод уулзав. Уулзалтын үеэр Д.Трамп түүнийг “Агуу Ерөнхий сайдуудын нэг” болно гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.
Мөн тэрбээр "Энэ харилцаа нь урьд өмнөхөөсөө илүү бат бөх байх болно, би тантай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Трамп АНУ Японд туслахад бэлэн байна гэж хэлээд "Бид хамгийн хүчирхэг түвшний холбоотон" хэмээсэн байна. Трамп Такайчид хандан “Тантай хамт байх нь маш их нэр төрийн хэрэг юм… чи агуу ерөнхий сайдуудын нэг болно. "Чи гайхалтай ажил хийх болно, бид гайхалтай харилцаатай байх болно” гэж хэлээд Японы анхны эмэгтэй удирдагч болсонд баяр хүргэв.
Л.Баяр

















































