
Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны үйл ажиллагаа болон барилдааны хуваарийг танилцуулж байна.
- 11.01-02 Бямба, Ням: Өсвөр үе, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах барилдаан
- 11.08 Бямба 14:30: Алтан цомын барилдаан
- 11.09 Ням 14:30: Алтан цомын барилдаан
- 11.15 Бямба 14:30: Алтан цомын барилдаан
- 11.16 Ням 11:00: Аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан
- 11.21 Баасан 13:00: Их эзэн Чингис хааны мэндэлсэний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- 11.22 Бямба 11:00: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
- 11.26 Лхагва 13:00: Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан
- 11.29 Бямба 11:00: Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдахаар болжээ.






















































