Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амсах, хүртэхүйн УТГА УЧИР

2025-11-03
0
ЖИРГЭХ

"Уламжлалт ба орчин цагийн Монгол хоолны 99 жор" номоос бэлтгэсэн амсах хүртэйн утга учирын тухай дараах мэдээллийг хүргэж байна. 


Xооллох нь амьд биеийн бие орших, үр удмаа үлдээх, цаашлаад биеэ хамгаалах биологийн үндсэн нөхцөлүүдээс хамгийн анхдагч, хамгийн тогтвортой бөгөөд шаардлагатай эрэлт хэрэгцээний нэг нь байсаар ирсэн.

Аливаа улс үндэстний өв соёлын салшгүй нэг хэсэг бол тухайн улс үндэстний орших, эс оршихын үндэс болох хоол хүнс юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улиралд, байгалийн эрс тэс уур амьсгалд зохицон өвлийн улиралдаа махан хүнс голдуу, хаврын тарчигхан хэцүү цагийг урин цагт бэлдэж үүцэлсэн шим тэжээлээ алдаагүй мах, борцоо, зун намрын дэлгэр цагтаа сүү цагаа идээ, жимс жимсгэнэ, өвс ургамлаар баяжуулсан, бие организмдаа зохицуулсан хүнсээ хэрэглэж байсан гайхамшигтай ухаант ард түмэн. Нийгэм соёл өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс бидний амьдралын хэв маяг хооллох соёл ч даган өөрчлөгдөж байна.

Суурин газрын амьдрал, социалист нийгмийн 70 жил Монголчууд бидний амьдралд Европын соёлоос суралцсан жилүүд байсан бол 1990 оноос Ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж өмнө нь хаалттай байсан барууны орнуудад олноороо зорчин тэдний хөгжил дэвшил, соёлоос суралцан улмаар хоол хүнс, хувцас хунар, амьдрах орон байр, ажиллах орчин маань хувьсан өөрчлөгдөж, хурдтайгаар хөгжиж байна.

Өнөөгийн энэ хурдтайгаар хөгжин, өөрчлөгдөж буй цаг дор уламжлалт хоол хүнсийг шинжлэх ухаанч байдлаар судлан шинжлэхэд Монгол хүний бие махбодь, эрхшээн буй цаг уур, оршин байгаа газар орны онцлогт бүрнээ тохирсон тэжээллэг, илчлэг, биологийн үнэт чанартай зөв агууламж бүхий харьцаатай бодис агуулсан хүнс хоол шаардлагатай байна. Залуучууд бид уламжлалт үндэсний хоол, хүнс гэдгийг зөвхөн эмээ, өвөө, аав, ээжийнхээ гэрийн нөхцөлд хийдэг хоолоор төсөөлж, мах, гурил голлосон цөөхөн нэр төрөлтэй, эртний уламжлал багатай гэж өнгөц ойлгодог. Тэгвэл үүнийг тийм биш, эргэж харах, эргэцүүлж бодох, сонирхож судлах ёстойг мэргэжлийн судлаачид дэлгэн танилцуулсаар байна.

Xоол хүнс нь хүний бие махбодийн эс эдийг нөхөн сэлбэж, илч үүсгэж физиологийн хэвийн уил ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм болон эрдэс бодисыг агуулдаг. Үүний зэрэгцээ биологийн идэвхт фермент, даавар, эслэг зэрэг бодисын солилцоонд шаардагдах зохицуулах үүрэгтэй бодисын эх үүсвэр болдог.

Aливаа хүнсний бүрэлдүүлбэрт уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэм, ус байх бөгөөд хүний хоногийн зохистой хэрэгцээг дурдвал: Уураг 80- 100гр, өөх тос 80-100гр, нүүрс ус нь 400гр, эрдэс бодис, аминдэмүүд мг-аас граммаар хэмжигдэх хэмжээгээр шаардагдана.

Xүнсний шимт бодис нь хүний бие махбодид шингэх (задрах) явцдаа тодорхой хэмжээний илч ялгаруулдаг. Тухайлбал 1 гр уураг 4,1, 1 гр нүүрс ус 3,8 ккал, 1 гр өөх тос 9,3 ккал, органик хүчил 2,5-3,6 ккал илч тус тус ялгаруулна. Харин бусад бодис илчлэг хэрэгцээт илчлэгийн ийн эх үүсвэр болохгүй. Иймээс хүн хоол хүнсээр авч буй уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг мэдэж байвал хоногт авах илчлэгийн хэмжээг хялбархан тооцож болно.

-УУРАГ-

Ургийг ерөнхий гарал үүслээр нь амьтны, ургамлын гаралтай хэмээн ангилна. Уураг шинж чанараараа харилцан адилгүй. Тэжээллэг чанараар нь төгс, төгс бус тэжээллэг чанартай гэж ялгана. Уургийг бүрэлдүүлэгч нь аминхүчлүүд юм. Аминхүчлүүдийг орлогдох, үл орлогдох гэж хоёр бүлэгт хуваанаа. Бүх төрлийн үл орлогдох аминхүчлүүд (8 аминхүчил) агуулсныг ТӨГС тэжээллэг, Орлогддог болон зарим үл орлогдох аминхүчил ороогүй уургийг төгс бус тэжээллэг чанартайд тооцно. Хүний биед бусад бодисоос нийлэгжин бий болдог амин хүчлүүдийг орлогдох, хүнсээр дамжин биет байдлаараа хэрэгцээ хангадаг аминхүчлийг үл орлогдох аминхүчил гэдэг. Махаар жишээлэхэд: Тарган малын булчинд төгс тэжээгддэг чанартай уураг зонхилно. Туранхай малын мах буюу бүлх, шөрмөс, шандас, хуйх, дотор мах төгс бус тэжээллэг уургаар тарган малын мах буюу тураг махнаас дутмаг байна. Эрдэмтэд уургийг амьд биеийн оршин тогтнох хэлбэр гэж нотолдог.

-ӨӨХ ТОС-

Бие махбодийн зарцуулсан илчлэгийн алдагдлыг нөхөн сэлбэх үүрэгтэй. Бүрэлдүүлэгч нь тосон хүчлүүд юм. Тосон хүчлүүдийг ханасан, ханаагүй гэж ялгана. Өөх тосны царцуу, шингэн байх шинж нь тосон хүчлийн бүрэлдэхүүнээс шалтгаална Амьтны гаралтай өөх тос ханасан тосон хүчлээр, ургамлын гаралтай нь ханаагүй тосон хүчлийн агууламжаар илүү байна. Хоол хунсэнд өөх тос дутагдсанаас илчлэгийн хомсдолд орж хүч тамир буурах, амархан ядарч сульдана. Цаашилбал бодисын алдагдаж, төв мэдрэлийн болон дархлалтын тогтолцооны үйл ажиллагаа хямрах сөрөг нөлөөтэй. Мөн тосонд уусдаг зарим амин дэмийн шимэгдэлтийг бууруулдаг. Монгол хуний хоол тэжээлийн шаардлагаас үзвэл өөх тосноос авах хоногийн илчлэгийн хэрэгцээ нь нийт илчлэгийн 35 хувь, Өөх тосны илчлэгийн 40 хувь нь ургамлын, 60 хувь нь амьтны гаралтай байвал зохистой гэж тогтоосон байна. 

-HҮҮРС УС-

Xүний бие махбодийн бодисын солилцоонд оролцох байдлаас нь хамаарч нүүрс усыг шингэдэг (Цардуул крахмал, гликоген, саахарууд), шингэдэггүй (эслэг, хагас эслэг) хэмээн бүлэглэнэ. Нүүрс ус нь уургийг бодвол эс эдийг нөхөн төлжүүлэх илтгэлцүүрээр арай бага ч хэрэглэгдэх ерөнхий хэмжээгээрээ их байна. Нүүрс усны дутагдлаас төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямрах, булчин хатингарших үзэгдэл хүний бие махбодид ажиглагдана. Харин энгийн нүүрс ус ихтэй хүнс хэтрүүлж хэрэглэснээс бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдан таргалах, чихрийн шижин үүсэх нөхцөл бүрдэнэ. Энгийн нүүрс ус нь талх, гурил, гурилан бүтээгдэхѵѵн, будаа, төмс, жимс ногоо, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд элбэг. Харин амьтны гаралтай бүтээгдэхѵѵнд бага байдаг. Нvvрс ус нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнд зонхилно. Амьтны гаралтай бүтээгдэхүүнд гликоген хэмээх сүүний хүчил үүсгэдэг цардуул хэлбэрээр агуулагдана. Тэжээллэг, илчлэг аль аль чанар буй.

-АМИН ДЭМ-

Xүнсний бүтээгдэхүүний орлуулж болохгүй биологийн Идэвхит бодисын Нэг нь аминдэм юм. Түүний ихдэх буюу дутагдалаас бие махбодийн бодисын солилцоо алдагдаж, улмаар олон янзын өвчин үүсэх эрсдэл бүрдэнэ. Учир нь ихэнх аминдэм биологийн ач холбогдолтой зарим ферментийн бүрэлдэхүүнд орж бодисын солилцоог зохицуулах үүрэг гүйцэтгэнэ. Аминдэмийг уусах чанараар нь тосонд уусдаг/А,D,E,K / усанд уусдаг /В1,В2,B3,B6,P,PP,H,С,К/ гэж бүлэглэдэг. Аминдэмийн үндсэн эх үүсвэр нь Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ бөгөөд зун цагийн сүү, цагаан идээ аминдэм ихтэй болно.

-ЭРДЭС БОДИС-

Xүний бие махбодид эрдэс бодис нь уураг, тос, нүүрс ус, аминдэмийн адилаар зайлшгүй шаардлагатай юм. Эрдэс бодис тэжээллэг, илчлэг үнэт чанаргүй боловч бодисын солилцооны хэмнэлийг зохицуулах үүрэгтэй. Эдгээр бодисын илүүдэл эсвэл дутагдал нь бие махбодид хямрал үүсгэж улмаар олон эмгэг үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Эрдэс бодис нь ясанд талст байдлаар харин зөөлөн эдэд уусмалаар байна. Хүчил шүлтийн тэнцэл, осмос даралт зэрэг физиологийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах, ясны эд эсийн төлжилтөд ашиглагдаж, зарим ферментийн бүрэлдэхүүнд багтана. Эрдэс бодисыг макро (кальци, фосфор, магни, натри, кали, хлор, хүхэр г.м). микро(цайр, зэс, алт. мөнгө, йод, фтор г.м), ультро (уран, торий, цацраг идэвхт элемент) микроэлемент гэж бүлэглэнэ.

-УС-

Амьдралыг тэтгэгч рашаан, чандмань эрдэнэ гэдэг. Амьд организмын бүрэлдэхүүний үндсэн хэсэг ус байна. Насанд хүрсэн 65 кг жинтэй хүний 40 л нь ус бөгөөд үүнээс 25 л нь эсийн дотор, 15л нь эсийн гаднах шингэнийг бүрдүүлнэ. Амьд организм шаардагдах усаа ундааны замаар, хоол хүнсний замаар, өөх тосоо задлаж дотоод хэрэгцээгээ хангах гэсэн гурван замаар сэлбэдэг. Алдахдаа шууд шингэн ялгаруулах, усаа ууршуулах хоёр янзаар алдана. Усгүй хоол, хүнс хаана ч байхгүй. Хамгийн наад захын агууламжийг нь бид амь чийг гэдэг. Ус бол амьд биед явагдах бодисын солилцоог жолоодож зохицуулдаг.. Усны дутагдалтай тал нь бичил биетэн үржих тааламжтай орчныг бүрдүүлдэг явдал юм. Ус ихтэй бол хадгалалтад тэсвэргүй, Өөх тос ихтэй зүйл ус багатай.

"Уламжлалт Монгол хоолны 99 жор" номонд орсон жор бүрийн доор тухайн хоолонд агуулагдаж буй нүүрс усыг тооцсон байгаа нь хүн өдөр тутмын хүнснээс авах нийт агууламжаас зөвхөн нүүрс усны хэмжээг тодорхой түвшинд барьж, хянаж чадсан тохиолдолд таргалалт, хоолны буруу дэглэмэээс зайлсхийх боломжтой юм гэдгийг сануулж буй хэрэг бөгөөд үүгээрээ монголчууд шиг махан хүнс голлон хэрэглэдэг ард түмэн үндсэн хэрэгцээн дээрээ суурилсан хоолны шинэ дэглэм баримтлах боломжтойг өгүүлж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    10 цаг 26 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    10 цаг 35 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    10 цаг 45 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    11 цаг 3 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    12 цаг 14 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 55 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    13 цаг 26 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    13 цаг 44 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    13 цаг 47 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    14 цаг 54 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    14 цаг 55 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    15 цаг 34 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    15 цаг 34 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    16 цаг 24 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    16 цаг 48 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    16 цаг 54 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    17 цаг 5 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    17 цаг 6 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    17 цаг 23 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    17 цаг 30 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК