
БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станцын бойлер энэ пүрэв гарагт буюу /2025.11.06/- ны өдөр нуржээ. Тус улсын гал түймэртэй тэмцэх алба өнөөдөр нуралтын улмаас гурван ажилтан амь үрэгдсэн гэж мэдээллээ.Өөр хоёр ажилтан нурангид дарагдсан ба мэргэжилтнүүд нас барсан байх магадлал өндөр гэж үзэж байгаа юм байна.
Бойлер нь нурсан станцыг “Korea East-West Power Co.” компани эзэмшдэг ба эхэндээ есөн ажилтан нурангид дарагдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Үүний дараа хоёрыг нь аварч чаджээ. 1981 онд баригдсан тэрхүү бойлерын цамхаг нь 60 метр өндөртэй. 2021 онд тус дулааны станцын үйл ажиллагааг зогсоосон тул нураахаар төлөвлөж байжээ. Байгууламжийг буулгахаар ажиллаж байсан ажилчид ган тулгуур дээр ажиллаж байх үеэр станц нурсан аж. Салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар байгууламжийн нэг талд илүү хүнд ачаа унжуулсны улмаас нурсан байх магадлалтай гэж үзэж байна.
Эх сурвалж: Korea Times




















































