
Саудын Арабын нийслэл Эр-Рияд дахь АНУ-ын Элчин сайдын яам дроны халдлагад өртжээ. Саудын Арабын Батлан хамгаалах яам Рияд дахь АНУ-ын Элчин сайдын яаманд анхны тооцоогоор хоёр нисгэгчгүй онгоц халдсан болохыг батлав.
X-д өгсөн мэдэгдэлдээ тус яамнаас, "гал түймэр бага хэмжээгээр гарч, барилгад бага зэргийн материаллаг хохирол учруулсан" гэж мэдэгджээ.
Саудын Араб дахь АНУ-ын Элчин сайдын яам Жидда, Рияд, Дахран хотуудад хоргодох байр байгуулах тухай мэдэгдэл гаргаж, тус бүс нутагт байрлах цэргийн байгууламжуудаар шаардлагагүй зорчихыг хязгаарлахаа мэдэгдэв.
Л.Баяр

























































