
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны тавдугаар сарын Б/13 тоот тушаалаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Г.Хонгорыг чөлөөлжээ.
Г.Хонгор нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан, МҮХАҮТ-ийн дэргэдэх Олон улсын арбитрч, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн, мэргэшсэн даатгагч гэдгээр нь олон мэднэ.
Түүнийг Хөгжлийн банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг удаа дараа зөрчсөн учир ийм арга хэмжээ авсан байна. Тэрбээр Хөгжлийн банкны зээлдэгчтэй хувийн харилцаа тогтоож, зээл олгохыг банкнаас шаарддаг зэрэг ноцтой асуудлыг удаа дараа гаргажээ.
Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.





















































