
Хур тунадас: 28-29-нд шилжих шөнө Завханы хойд сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар бороо орно. 29-ний өдөр Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0–1.4 мм бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14–16 метр хүртэл ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрнэ.Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн байна.
Алтайн өвөр говиор +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.





















































