Сүүлийн үед манай улсад хүүхэд залуучуудын инженер, техниkийн сэтгэлгээг хөгжүүлэх асуудал ихээхэн анхаарал татаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Энэ чиглэлийн хурал өнгөрсөн долоо хоногт Францад болж, Ч.Ганзориг тэргүүтэй хүмүүс Монголыг төлөөлөн оролцжээ.Уг хурлаар 2015 оны нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаана болохыг хэлэлцсэн байна. Монголын төлөөлөгчдийн санал болгосны дагуу санал хураалт явуулж 2015 оны нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (World Championships for Free Flight Model Aircraft) Монголд зохиохоор болсон байна. Уг хуралд оролцсон төлөөлөгчид ирсэний дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.






















































Сэтгэгдэл (3)