Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?

2026-2-18
0
ЖИРГЭХ

Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ.

Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандана гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг.

Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойд (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

Монголчуудын байнгын хэрэглээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.

Чингээд баруун хатавчнаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байрлуулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэглэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

  •  Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
  •  Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.
  •  Төмөрт суусан хүмүүн есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.
  •  Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойд зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.
  •  Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.
  •  Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойд зүг рүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
  • Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойд зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүн хойноос ирнэ.
  •  Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

 Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үрдэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ. Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.

 Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс:

Учирч буй жил гарахад таны хий нас нэгээр нэмэгдэнэ. Дор хий насаар бичив.

 Гал хөлөлд суусан: 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эр хүн, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эм хүн зүүн урд зүг рүү гараад урдаас ирнэ.

 Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна. 

Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

 Шороо хөлөлд суусан: 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эр хүн, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эм хүн баруун зүгт гараад баруун урдаас ирнэ.

 Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. 

Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

 Төмөр хөлөлд суусан: 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эр, эм хүмүүс баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. 

Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацна.

 Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 Огторгуй хөлөлд суусан: 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эр хүн, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эм хүн зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ.

 Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.

Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

 Ус хөлөлд суусан: 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эр хүн, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эм хүн зүүн зүгт гараад хойноос ирнэ

 Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна.

Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 Уул хөлөлд суусан: 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эр хүн, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эм хүн баруун хойш гараад зүүн хойноос ирнэ.

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацна.

Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 Мод хөлөлд суусан: 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эр, эм хүмүүс хойш гараад зүүн зүгээс ирнэ. 

Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна.

Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 Хий хөлөлд суусан: 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эр хүн, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эм хүн зүүн* зүгт гараад зүүн урдаас ирнэ.

 Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна.

 Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

 *Энэ жил огторгуйн хар нохойн ам урд урд зүг рүү харж буй. Жилийн амин махбод руу хар нохойн ам харвал тэр зүгт буй цог хийморийн зүгийн цээрийг гаргаж эмийн зүг рүү гардаг.

 Жич: Мөрөө гаргахдаа нар зөв тойрч явна. Хот, суурины байшинд суугчид тодорхой нэг цэгт очоод зүгээ тогтоож өөрийн суудалд хамаарах зүгт явна (цаас, элдэв зүйл хаяхгүй).

Урианхай Лхасрангийн ТЭРБИШ 

/Монгол Улсын Ардын багш, гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Alishamoler (16.63.28.33)
    Bitcoin Recovery Consultation I hope this message finds you well. I wanted to introduce you to Safe Guard Hacker, a reputable expert in the realms of Bitcoin security and social media protection. With a proven track record, they specialize in safeguarding digital assets and enhancing online privacy. If you're looking to fortify your security measures or require assistance with any vulnerabilities, I highly recommend reaching out to them for a consultation. Email: safeguardbitcoin@consultant.com WhatsApp: +44 7426 168300 Website: https://safeguardbitcoin.wixsite.com/safeguard-bitcoin--1
    2026 оны 02 сарын 24 | Хариулах

  • Wefred Zero (15.222.61.20)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 21 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    4 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    10 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    21 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    22 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    39 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    46 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
    51 мин
  • Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
    1 цаг 14 мин
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
    1 цаг 32 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
    1 цаг 33 мин
  • Нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
    1 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    17 цаг 8 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    17 цаг 28 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    17 цаг 36 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    17 цаг 51 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 53 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    18 цаг 35 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    18 цаг 47 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    19 цаг 16 мин
  • Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байна
    19 цаг 34 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК