
Амгалан” Цагаан сар арга хэмжээний хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.
Шинийн 1-ний өдрийн 20:00 цагийн байдлаар нийслэлийн 151 уулзвараар нийт 11 сая 456 мянган зорчилт бүртгэгдэж, нэг цагт дунджаар 507 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон үзүүлэлт гарсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлэв. Тус өдөр тэг зогсолт үүссэн уулзвар, авто замын тойрог бүртгэгдээгүй байна.
Мөн нийслэлийн хэмжээнд хулгай, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага ердийн өдрүүдтэй харьцуулахад 86 хувиар буурсан талаар Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.

















































