“MTV video music avards”-ийн шагналт Электро Рок урсгалаар тоглодог алдарт Is Tropical хамтлагийн аялан тоглолт өнөөдрөөс 25-ны хооронд явагдах юм байна.Тодруулбал, Энэ сарын 23-нд Дархан хотын “Queen” клубт, Улаанбаатар хотод 24-нд “i Loft function house”-т 20.00 цагаас тус тус тоглолтоо хийх юм байна.
“Is Tropical” хамтлаг 2009 онд байгуулагдсан бөгөөд Саймон Милнер, Гари Барбер, Доминик хэмээх гурван гишүүнтэй. Тэд 2010 онд “When O’ When” синглээрээ дэлхий нийтэд танигдаж, Францын хөгжмийн “Kitsune” студитэй хамтран ажиллаж эхэлжээ. Тэдний “The Greek” дууны дүрс бичлэгийг YouTube сайтад 3.5 сая удаа үзсэн ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































