Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уртын дуугаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн, одоо дараагийн алхам руу

2013-4-24
0
ЖИРГЭХ
Хөгжилд хөтлөгдөн яваа Монгол Улсад уртын дуу ямар байдалтай байгааг бидний дийлэнх нь мэдэхгүй. Учир нь нийтийн, зохиолын, рок, поп, альтернатив, фолк рок, хип-хоп, R&B гээд олон олон хээнцэр, чамин дууны ард монголчуудын дууны урлаг орхигдож байна.
уртын дуу 4 Хөгжилд хөтлөгдөн яваа Монгол Улсад уртын дуу ямар байдалтай байгааг бидний дийлэнх нь мэдэхгүй. Учир нь нийтийн, зохиолын, рок, поп, альтернатив, фолк рок, хип-хоп, R&B гээд олон олон хээнцэр, чамин дууны ард монголчуудын дууны урлаг орхигдож байна. Хүн төрөлхтний соёлын өв мөн гэсэн батламжийг ЮНЕСКО-гоос гаргуулж авахдаа бид Хятад улстай хамт тэмдэглүүлсэн байдаг. Монгол хэлээр, монгол ухаанаар, монгол ахуй орчинд үүсч бий болсон энэ дууны урлагийн тал хувь нь Хятадынх гэж бүртгүүлэх болсонд бид л буруутай. Хэтэрхий удаан, урт, уйтгартай гэж өөлж муулж, улам л хойш нь тавьсаар байх хойгуур хятадууд нэр дээрээ шилжүүлсээр байжээ. Ялангуяа дээрх дууны олон төрөлд толгойгоо мэдүүлсэн одоо үеийн залуучуудад хамгийн их буруутай. Өдгөө уртын дууг өвлөж үлдсэн хүмүүсийн дундаж наслалт 51 байгаа нь залуучуудын оролцоо муу гэдгийг харуулна. Гэхдээ уртын дууг мэргэжил болгон сонгож, суралцаж байгаа залуу оюутнуудыг энд мартаж болохгүй.

Өнөөдөр мэргэжлийн уртын дуучин бэлтгэдэг цөөхөн сургууль байдгаас СУИС гол байр суурийг эзэлнэ. Үүнээс гадна Соёлын дээд, Хөгжим бүжгийн коллежид мэргэжил болгон суралцуулдаг. Зууны манлай уртын дууч Норовбанзад 1990 он гараад СУИС-д уртын дууны тэнхимийг байгуулж, монголыг тодотгох энэ урлагийг авч үлдэх боломжийг нээжээ. Ардчилал гарч, үндэсний ухамсар сэргэж байсан тэр үед маш цөөхөн уртын дууч тэнхимээр төгсч гардаг байсан бол энэ жил 20 гаруй оюутан төгсөх шалгалтандаа бэлтгэж байна. Уртын дууны талаар эргэцүүлэхдээ хамгийн түрүүнд энэ сургуулийг зорьсон юм. Шалгалтандаа бэлтгэж буй оюутнуудтай хэдэн хором ярилцлаа.

Уртын дуучны мэргэжлийг ардын урлагаа гэх сэтгэлээр сонгож авсан нэг нь байхад цаашид ажиллана гэсэн зорилготой нь бас байна. Гэхдээ төгсөөд гарахад ажлын байр байдаггүй гэж тэд хэллээ. Тэд уртын дуугаа эстрад, зохиолын дууны дэргэд сонгодог урлаг гэж ойлгодог. Студид бичүүлээд санаа амарчихгүй, хаана ч явсан амьдаар, танхимыг цангинуулж дуулдаг учраас тэр. Бусад жанрын дуучид тоглолт, хурим найранд очиж “халтуур” хийдэг бол уртын дуучдыг ч бас урих нь элбэг болжээ. Гэхдээ тэдний дэргэд уртын дуучид ам барьж халтуурдах эрхгүй байдаг ч дахиулж дуулуулах тохиолдол хэзээ ч гардаггүй аж. Энд л монголчууд уртын дуундаа хэр үнэлэмжтэй, хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл тодорно. Тэдний батлан ярьснаар гэртээ байхдаа уртын дууг хэн ч тоож анзаардаггүй хэрнээ хил давж харьд оччихоороо энэ дуугаа л сонсож эрхгүй нулимс унагадаг гэнэ. Энэ жил СУИС-ийн Уртын дууны тэнхимээс 20 гаруй залуу уран бүтээлч диплом өвөртлөн гарч дэлхийд Монголыг дархлах их үйлсэд хувь нэмрээ оруулна. Тэд жилдээ 12 дуу дуулж сурах ёстой бөгөөд сургалтын таван жилд 60 гаруй дууны урын сантай болдог. Гэхдээ өөрсдөө хичээвэл илүү олон дуу сурчих боломжтой гэнэ.

уртын дуу 4 Оюутнууд ингэж хэлээд, багшдаа дуудагдаад яваад өглөө. Монгол уртын дууг гардан судалж байгаа нэг хүн бий. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Алимаатай цаг товлон уулзсан юм. Тэрээр сүүлийн долоон жилийг уртын дуу судлах ажлыг гардан гүйцэтгэж яваа нэгэн. Монгол туургатны газар бүрт хадгалагдан ирсэн уртын дууг бүртгэхэд 3070 хүрээд байгаа аж. Энэ бол үгийг нь бичиж үлдээсэн дууны үг бөгөөд үг нь тэмдэглэгдээгүй хичнээн уртын дуу дуучинтайгаа хамт үгүй болсныг хэлэхэд бэрх гэнэ. Монголын хөдөө нутгаар судалгаа, эрдэм шинжилгээний ажлаар явж уртын дуу мэддэг хүмүүстэй уулзана. Улаанбаатараас гараад Увс аймагт байх уртын дуучныг зорьж очиход нас дээр гарч, дуулж чадахаа байсан хөгшин сууж байвал уулзалт, ярилцлага хийчихээд л ирэхээс өөр аргагүй. Энэ мэтээр нас дээр гарсан уртын дуучин дууны өв баялагтайгаа хамт тэнгэрт халих гунигтай цаг тулгарчээ. А.Алимаа тэр хүмүүст мэддэг дуугаа хүнд зааж, өвлүүлж үлдээгээрэй гэж гуйхаас өөр аргагүй байдаг тухайгаа учирлалаа.

Монгол түмний соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөж үлдсэн 100 хүний жагсаалтыг 2003 онд, 2010 онд Боловсрол, соёлын сайдын тушаалаар баталжээ. Тэдний дунд уртын дууг өвлөж үлдсэн 14 хүнийг бүртгэсэн байна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ тэргүүтэй эдгээр хүн бүгд ахмад настан. Засгийн газраас тэдний ур чадварыг үнэлж, соёлын үнэт зүйлийг өвлөж үлдсэн гэдгийг албан ёсоор баталж гэрчилгээ олгожээ. Мөн хүн тус бүрт урамшуулал болгож 200 мянган төгрөг нэг удаа өгсөн гэнэ. Цаашид мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байгаа бөгөөд хүн бүрээс гарын шавиа бэлдэхийг хүсчээ. Ийм байдлаар уртын дууг хамгаалах ажил өрнөж байна. Өндөр ур чадвар эдгээр дуучинд нийтдээ гурван сая хүрэхгүй төгрөг урамшуулал болгожээ. Ардын урлаг, уртын дуунд бид ингэж ханддаг нь урлагийн даяаршил гэх зүйлтэй яах аргагүй холбогдоно. Гэтэл дэлхий даяар сонгож үздэг дуурийн дуучинд ямар хэмжээний шагнал дагалдаж ирдэг билээ дээ. Юуг өөд нь татна тэр л өөдөө манддаг. Монголын дуурийн дуулаачид олон улсын тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой. Гэхдээ дуурь дуулаачдад бус урлагт хандах монголчуудын хандлагад л бүх шалтгаан оршино. Дэлхийтэй адил байх, дэлхий нийтийн эд зүйлийг ууж идэх, эдэлж хэрэглэх, дуулж сонсох гэсэн утга учиргүй хүсэл шуналын дэргэд ардын урлаг чимээгүйхэн орхигдож байгаа.

Гэтэл бидний үл тоож, үзэж тэвчишгүй уртын дууг дэлхий даяар гайхан шагшдаг нь хачирхалтай. Өвөртөө байгаа баялгийг орхиод өрөөлийн гоё ганганд үргэлж шунадаг тийм л муухай зан монголынх болж төлөвшчээ. Энэ зангаа хаяад, урлагийг харах хандлагаа өөрчилвөл уртын дуу маань сэргээд л ирнэ. Европын дуурийн тайзнаас, НҮБ-ын танхимаас уртын дуугаа уянгалуулахад тэр орон зай багаддаг гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Уудам тал, уужим амьсгаа, ур чадвар гурвын хослолоор төрөн гарсан уртын дуу умгар өрөөнд багтахгүй байх нь аргагүй. Тийм ч учраас уртын дуучин хөдөө нутгаас л төрнө гэж одоогийн уртын дуулаачид хэлдэг биз ээ. А.Алимаагийн хэлснээр малчин ахуй алдагдах тусам уртын дуу улам хумигдах гэнэ. Ахуй орчноос гарсан энэ урлаг ахуй нь үгүй болвол устахаас өөр замгүй аж. Хурим найр хийхдээ уул талаар цуурайттал дуулдаг байсан бол өнөөдөр умгар өрөөнд л дуулалдах болж. Хонь малаа эргүүлэхийн тулд цээж дүүрэн амьсгаа авч гуугалдаг байсан бол одоо тийм шаардлага алга. Холоос нэг нэгэндээ хашгирч ярих тохиолдол гардаг бол өнөөдөр гар утас гээчийг ашиглаж, хялбарчилж байна. Дандаа цэвэр агаараар цээжээ дүүргэдэг байсан бол суурин газрын бохирдол дунд тийм бололцоо гарах нь ховор. Энэ бүхнээс шалтгаалж уртын дууны цар хүрээ улам л багасч байна. Гэхдээ бидэнд гарах гарц бий.

уртын дуу 4 Юун түрүүнд залуучуудын сэтгэлгээнд уртын дууны үнэ цэнэ, гайхамшиг чадал, монгол гэсэн нэрийн хуудас гэдгийг ойлгуулах. Хүн насны эцэст монгол гэсэн зүйлээ илүү анхаарч, замд таарсан олон өнгө, хэлбэр, хээнцэр чамин зүйлийг орхидог аж. Гэтэл одоогийн залуучууд эргүүлж тунгаая гээд суухад уртын дуу маань орхигдсон байвал харамсалтай. Түүнчлэн уртын дуу, ардын урлагт сэтгэлээ зориулж, дурлаж яваа нэгнээ “Хөгшин хүний юм сонирхлоо” гэж шоолох, егөөдөх буруу хандлага үгүй болох ёстой. Үүний дараа цаашдын алхам амжилттай хэрэгжих болно.
Мөн уртын дууг гаргууд сайн эзэмшсэн авьяас билэгтнүүдээ улам сайн урамшуулан, цалинжуулж энэ соёлоо өвлүүлэх ажлыг эрчимжүүлвэл өнөөдрийг хүртэл орхигдоогүй байгаа малчин ахуйгаас уртын дууг дэлхийд цуурайтуулах нэгэн төрөх нь дамжиггүй. Судлаач А.Алимаагийн хэлснээр Өвөрмонголд уртын дуу мэддэг хэд хэдэн хүнийг бодитойгоор дэмжиж, сургалт зохион байгуулж байна. Муж, орон нутагт уртын дуучныг ажиллуулах сургалтын танхимтай болгож, сар бүр 5000 юаний цалин өгдөг гэнэ. Мядагмаа гэх дуучинд орон байр ч барьж өгчээ. Гэтэл манай улсын хөдөө суманд дуу заах ганц өрөө гаргаад өгөхгүй байгаа нь харамсалтай.

Дуучдад орон нутагтаа сургалт хийх боломж гаргаж чадахгүй байлаа гэхэд уртын дууг мэргэжлээрээ сонгож, сурч буй оюутан залууст хичээл заах боломжийг хангах хэрэгтэй гэнэ. СУИС-ийн багш, удирдлагууд орон нутагт байгаа уртын дуу өвлөгчдөд урилга илгээж олон төрлийн дуу мэддэг уран бүтээлчдийг төрүүлэх шаардлагатай. Эс тэгвэл бүгд Норовбанзад шиг дуулдаг болж уртын дуу бас нэгэн мөхөл рүү орох аж. Уртын дууны хэл аялга, аялгуу эгшиг нь нутаг нутагт өөр байдаг бөгөөд одоо бидний сонсож байгаа дууны дийлэнх нь халх, боржигон дуу гэнэ. Гэтэл Буриад, Халимаг, Тува, Баянбараатын гээд уртын дууны төрөл маш олон. Энэ олон төрлийг зэрэг өвлүүлэхгүй бол цаашид ганцхан халх аялгуугаар уртын дууг төлөөлүүлж болшгүй ажээ.

Түүнчлэн уртын дуулаачдын уралдаан тэмцээнийг олон удаа зохион байгуулж, олон нийтэд сурталчлах ажил чухал. Мэргэжлийн дуучид, энгийн олон нийтийн дунд уртын дууг таниулвал монголоо гэх сэтгэлгээ ч түүнийг даган хөгжинө. Гүн ухаан, гүнзгий утга агуулгатай уртын дууны ард домог, үлгэр байдаг. Дуу бүхэн “Зээ” гэж эхэлж “Жаргая аа” хэмээн төгсдөг. Жаргалтай сайхан болгоныг өгүүлж, магтан дуулсан шинжтэй байдаг. Энэ дашрамд амны билгээс ашдын билэг хэмээх үг эрхгүй бодогдоно. Гэтэл орчин үеийн олон урсгалт, ашгийн төлөөх дууны дотор хар бараан, гуниг хагацал, гадаад хэллэг, хараалын үг хүртэл оруулсан байдаг нь Монголоо алдах гээчийг сануулах аж.

Хөгжлийн хурдан галт тэргэнд чирэгдэж урагш тэмүүлэх их эрчиндээ уртын дуугаа гээчихвэл бид Монгол гэх нэг нэрнээсээ сугарч гарч байгаа хэрэг. Залуусын дунд уртын дуу мэдэх бүү хэл бүтэн нэрийг нь санаж байгаа хүн цөөхөн байна. Бид уртын дуугаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн, одоо дараагийн алхмыг хийх цаг иржээ. Тэгвэл монгол иргэнийг батлах үнэмлэх болгож хүн бүр нэг уртын дуу сурвал ямар вэ, элэг нэгтнүүд ээ!
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • javkaa (87.139.17.186)
    yur ni negmusun mongoloo unesco-d burtguulchihye
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • Чи (122.201.18.185)
    Чамтай чамгүй монгол түмний гайхамшигт урдын дуу мөнх. Хэнхдэгээ балбаж хүчирхийлэл тулгаад байх хэрэггүй. Үеийн үед дуулдаг нь дуулаад уйлдаг нь уйлаад болоод ирсэн юм. Нэг юмыг магтахаараа заавл өөр нэг юмыг харааж устгах санаа бүү гаргаад бай. Монгол бүх чиглэлээр хөгжих ёстой тэгж л байна.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
    Уржигдар 18 цаг 10 мин
  • Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    Уржигдар 18 цаг 06 мин
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Шинийн 1-нд нийслэлд 11 сая гаруй зорчилт бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 32 мин
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-02-18
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    2026-02-18
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    2026-02-18
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    2026-02-18
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    2026-02-18
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    2026-02-18
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    2026-02-17
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    2026-02-17
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    2026-02-17
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    2026-02-17
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-02-17
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    2026-02-17
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    2026-02-17
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    2026-02-17
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    2026-02-17
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    2026-02-17
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК