Буянт-Ухаа цогцолборт энэ амралтын өдрүүдэд спортын арга хэмжээ болно. Тодруулбал, "Нээлттэй Монгол" буюу "Mongolia Open" олон улсын нээлттэй тэмцээн болох юм байна. Монголын чөлөөт бөхийн холбооноос гурав дахь удаагаа зохиож буй тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын чөлөөт бөхийн холбоо /ФИЛА/-ноос БНСУ-ын иргэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Хуинг Куин Чун ажиллах юм. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Япон улсын бөхчүүд оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.Энэхүү тэмцээн нь олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн тул ФИЛА-гаас гаргасан журмын дагуу бөхчүүдийг шагнаж урамшуулна. Жин тус бүрт түрүүлсэн бөхийг 1500 ам.доллар, хоёрдугаар байр эзлэсэн бөхийг 1000 ам.доллар, гуравдугаар байр эзлэсэн бөхийг 500 ам.доллараар урамшуулна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































