Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзаны төрсөн өдөр тохиосон билээ. Тэрээр 39 нас хүрсэн төрсөн өдрөөрөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна. Тэрбээр модоо суулгачихаад “Хүн хөрс, шороон дээр унасан цагаасаа өсөж, торнидог гэдэг үг бий. Үндэстэй бүхэн цэцэглэж, үртэй бүхэн дэлгэрэг” хэмээн ерөөв. Ерөөлөөр болж, ер бусын сайхан мод ургана гэдэгт мод таригсад ч итгэлтэй байлаа.
Т.Энхэлээ




















































