Монголын хамгийн ууган продакшн “On and off”-ын 20 жилийн ой тохиож байна. Тэд ойдоо зориулан шинэ жилийн үдэш бүр үзэгчдийн хүсэн хүлээсээр ирсэн “Цэнхэр дэлгэц”-ээ үргэлжлүүлэн хийхээр болжээ. Ойн баяртаа зориулсан “Цэнхэр дэлгэц 4’’-т 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үеийн дуунууд багтсан гэнэ. Энэхүү мюзиклд дуулах дуу болон дуучид нь хэдийнэ тодорхой болсон хэмээн эх сурвалж мэдээллээ. Ямартаа ч тун удахгүй “Цэнхэр дэлгэц” төслийг дахин хэрэгжүүлэх болсонтой холбоотой хэвлэлийн хурал хийх аж.Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)