Жин жингийн дэлхийн шилдэг 16 бөхийн оролцдог "World Masters" тэмцээн тавдугаар сарын 25, 26-нд ОХУ-ын Тюмен хотноо болно. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос санаачлан зохион байгуулах болсон зэрэглэл, чансаа өндөр "Masters" тэмцээн энэ жил дөрөв дэх удаагаа болох юм. Энэ удаад Монголын 19 жүдоч шилдгүүдийн эгнээнд багтаж, Тюменийн татамид өрсөлдөх эрхтэй болсон.IJF-ээс хамгийн сүүлд тавдугаар сарын 4, 5-нд болсон Бакугийн "Их дуулга"-ын дараа 6-ны өдөр дэлхийн чансааг шинэчлэн гаргасан бөгөөд тус чансаанд жин, жингийн ангилалд шилдэг 16-д бичигдсэн жүдочид "Мастерс"-т зодоглох эрхийг олгосон. Тэгвэл Монголоос уг тэмцээнд оролцохоор 19 тамирчин өнөөдөр Тюменийг зорилоо.
24tsag.mn




















































