Өвөрмонголын алдарт дуучин, Азийн дива хатагтай Урна Цахар Тугчи Улаанбаатар хотноо Монгол ахан дүүстээ зориулан тоглох гэж байгаа талаар мэдээлсэн. Түүний “Тэнгэрийн шувуу” тоглолт өнөөдөр СТӨ-д болно. Энэхүү тоглолтод урилгаар дэлхийд алдартай хөгжимчид Ираны эцэг, хүү гурав оролцох юм. Эцэг, хүү гурван хөгжимчин дэлхийн олон оронд очиж хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг хэдий ч сүүлийн жилүүдэд эцэг хөгжимчин нь тайзнаа тоглоогүй удсан аж. Тиймээс “Тэнгэрийн шувуу тоглолт энэ гурван хөгжимчнийг хамтад тоглуулснаараа онцлог болох аж.Д.Ундрах /24tsag.mn/




















































