Хятадын Шанхай хотод туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Азийн 20 гаруй орны сэлэмчид чуулсан уг тэмцээнд манай улсаас хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Бат- хүлэг, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, Б.Гэрэлмаа, хөнгөн сэлэмний төрөлд Б.Цолмон нар оролцох юм. Тэд өчигдөр Шанхай хотыг зорьсон бөгөөд маргааш манай сэлэмчид эхний тулаанаа хийх юм.Д.Ундрах /24tsag.mn/




















































