Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 8-ны 17.00 цагаас тоглох гэж байна.Уг балетыг УГЗ Ж.Бүрэнбэх удирдах бол балетмейстерээр АЖ, Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар Б.Сосорбарам, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий “Нойрссон гүнж” балет нь 500 гаруй жилийн түүхтэй дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг юм. Энэхүү бүжгэн жүжгийг манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ. Уг балетын цомнолыг И.Всеволожский, М.Петипа бичиж, М.Петипагийн хореографийг Т.Л.Соболева хувилан дэглэсэн байна.




















































