“Татар” хамтлагийнхан өнгөрсөн амралтын өдөр шинэ цомог, шинэ аян, шинэ уран бүтээлээрээ шинэ түүхээ эхлүүлж буй албан ёсоор зарлан Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Нөлөөллөөс дээгүүрт” аяны нээлтээ хийсэн юм. Тэгвэл тэд амласан ёсоор өнөөдрөөс эхлэн нийслэлийн залууст үнэ төлбөргүй хүрэх “Аялан тоглолт”-оо Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөл дээр 19.00 цагт эхлүүлэхээр болзлоо. Энэ жил 10 нас хүрч буй “Татар”-ынхан эрийн цээнд хүрч, уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөхөөр эргэн нэгдсэн юм. Тэд ойн баяртаа зориулж, “Нөлөөллөөс дээгүүрт” цомог гаргасан бөгөөд цомгийн баяраа хийж, фенүүдтэйгээ уулзахаас гадна нийгэмд чиглэсэн олон ажил хийхээр зорьсоны нэг нь уг аян юм. Тиймдээ ч цомгийнхоо нэрээр нэрлэсэн аянаа "Архины эсрэг" уриан дор бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.




Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдын төлөө зорилго нэгдсэн "Татар"-ын залуустаа амжилт хүсье. Тэдэнтэй нэгдэж, “Нөлөөллөөс дээгүүрт” амьдарцгаая.






















































