Залуус өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг дэмжин нэгдсээр байна. Татар хамтлагийн 3 залуус өнөөдөр 7800 залуусаар хүрээгээ тэлжээ. Өөрөөр хэлбэл тоолуур аль хэдийн ажиллаж эхэлсэн. Энэ тоолуур эхэлсэн л бол зогсохыг үл мэдэх нийгмийн хар бараан бүхнээс ангижирхыг хүссэн залуусын нэгдэл, муу нөлөөллийн эсрэг залуусын үзэл санаа. Яармагийг зорьсон хамтлагийн гишүүд муу нөлөөллөөс дээгүүрт байхад уриалсан ажлаа дэлгүүрүүдээс эхэлсэн. Өдөр бүр олон хүнтэй харилцдаг тэднээр дамжуулан муу нөлөөллийг бусдад таниулахаар зорьсон нь энэ.
Яармагийн залуус Татар хамтлагийг тэсэн ядан хүлээж байсан нь тоглолтын уур амьсгалаас харагдаж байлаа. Тэд аянд нэгдсэнээр тоолуурын заалтыг 500-аар нэмсэн бол энэ өдөр Татар хамтлагийн нийт фэн клубын байраар Нөлөөллөөс дээгүүрт аянд нэгдэгсэд бүртгүүлснээр тоолуурын заалтыг 7800-д хүргээд байна.























































