Өнөөдөр тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохирсон хувцасны “WHEELCHAIR FASHION SHOW” загварын шоуг Монголд анх удаа санаачлан зохион байгуулах гэж байна. Энэ шоу нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг
нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад
гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилготой юм. Шоуг “Түгээмэл хөгжил” төв, “Урлах Эрдмийн дээд сургууль”, GT загварын товчоо нар хамтран МУг загварын шоуг зохион байгуулж байна. Шоуг зохион байгуулах үнэт зүйлс:
• Тэргэнцэртэй иргэдийн талаарх нийгмийн хандлагыг өөрчлөхөд нөлөөллийн шинэ хэлбэр бий болгох
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гоо зүйн үнэлэмжийг нэмэгдүүлэх
• Дизайнерууд орчин үеийн өдөр тутмын болон гоёлын хувцсыг тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохируулан загварлаг байдлаар зохион бүтээх
Хэзээ: Өнөөдөр 17.00 цагт.
Хаана: МҮХАТ-д
Зохион байгуулагч :
Түгээмэл Хөгжил Төв (99741916)
УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
GT Загварын товчоо (99112242)




















































