Дэлхийн алдарт сонгодог жүжиг Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г монголчууд мюзикл хэлбэрээр найруулан тоглосон билээ. Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж тайзнаа амилуулсан уг жүжгийг ирэх 07-р сарын 14,15-нд "UB Palace"-ын их танхимд хоёрхон удаа дахин тоглохоор болжээ.Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа бөгөөд монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж оролцож байгаа гэнэ.
“Ромео Жулетта” мюзиклийг тус жүжгийн анхны багийнхан нэгдэж дахин тоглохоор шийдсэн бөгөөд өмнө нь 100 ам доллараар тоглогдсон бол энэ удаад 50 ам долларын үнэтэйгээр тоглогдох гэнэ.





















































Сэтгэгдэл (1)