Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн дунд ч олон үзэгч, фентэй болсон "Мангасуудын компани" хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги болох "Мангасуудын их сургууль" маргааш нээлтээ хийнэ. "Walt Disney pictures" -ийн ээлжит 3D энэ бүтээл маргааш "Тэнгис" кино театрт нээлтээ хийх бол гурав хоногийн дараа буюу 6-р сарын 24-ний өдөр "Өргөө" кино театрт гарч эхлэх юм."Мангасуудын их сургууль" нь Майк, Салли нарын нөхөрлөлийн тухай өгүүлэх юм. Мангасуудын ертөнцөд хамгийн сайн "айлгагч" болсон тэд анх хэрхэн найзалсан тухай хөгжилтэй түүх энд гарна. Тэд анх бие биенээ тэвчиж чаддаггүй, хоорондоо огт төсгүй их сургуулийн оюутнууд байв. Тэгвэл Майк, Салли хоёр хэрхэн зүү орох зайгүй найзууд болсон бэ гэдгийг сонирхолтойгоор үзүүлэх юм байна.
Төрөл: animation / 3D / family
Найруулагч: Dan Scanlon
Продюсер: Kori Rae, John Lasseter
Дүрүүдэд: Billy Crystal, John Goodman, Steve Buscemi
Бүтээсэн студи: Walt Disney pictures
Насны ангилал: Бүх насныханд
Үргэлжлэх хугацаа: 110 минут.
Хойд Америкийн дэлгэцнээ: 2013.06.21
"Тэнгис"-ийн дэлгэцнээ: 2013.06.21
Б.Баяр





















































Сэтгэгдэл (2)