Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Пуччинигийн ”Тоска” дуурийг тоглоно

2013-6-23
0
ЖИРГЭХ

тоска    Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидөнөөдөр 17.00 цагт Дж.Пуччинигийн ТОСКА дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тогложээ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, уг дуурийг бүтээсэн гэдэг.

Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хар ихтэй, гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын дүрийг хөгжмийн аялгуугаар маш тодорхой гаргаж өгсөн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг ихэд татдаг байна. Ирэх амралтын өдөр тоглогдох уг дуурийн найруулагчаар УГЗ, Л.Эрдэнбулган ажиллаж, УГЗ, Ж.Бүрэнбэх удирдаачаар ажиллах юм байна. Харин гол дүрд СТА Б.Саруул тоглох юм байна.

Үйл явдлыг хураангуйлан хүргэвэл Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагинын хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно.

Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэний улмаас шоронд хоригдож байгаад оргож гарсан Чезаре Анжелотти энэ сүмд нуугдсан байжээ. Каварадосси Анжелоттитай уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад их бууны дуу нүргэлж, хоригдол оргосныг зарлана.

Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга тогшиж, Тоска орж ирнэ.

Тоска Каварадоссийн зурсан хөргийг харангуут сурвалжит бүсгүй Аттавантитай төстэй болохыг ажиж хардах сэтгэл төрнө. Каварадосси сэтгэлт бүсгүйгээ тайтгаруулан зөвхөн түүнд хайр сэтгэлтэйгээ батална.

Тоска тайвширч,орой учрах цагаа болзоод гарч явна. Зураач Анжелоттийг дагуулан гарна. Энэ үед Скарпъя дагуулынхаа хамт сүмд дайран орж ирээд Аттавантийн овгийн сүлд бүхий дэвүүрийг олно. Мөн эх дагина Магдалена, Аттавантитай төстэй болохыг ажина. Аттаванти бол Чезаре Анжелоттийн төрсөн дүү бөгөөд түүнийг оргоход гол үүрэг гүйцэтгэжээ.

Үүнээс үндэслэн Скарпъяд Каварадосси Анжелотитой холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрнө.

Скарпъягийн ажлын өрөө. Цагдаа нар Каварадоссийг баривчилж авчран, тамлах авч Анжелоттийг үл илчилнэ. Тоска тамлалыг харж тэсвэр алдан Анжелоттийн нуугдсан газрыг зааж өгөв. Зураачид цаазын ял тулгажээ. Тоска Каварадоссийн амийг аврахыг Скарпъягаас гуйхад, тэрээр өөрийн эртний хүслийг биелүүлэхээр шийдэж Каварадоссийн амийг аварсны хариуд Тоскагийн бие, сэтгэлийг шаардана.

Тоскад энэ доромжлол үнэхээр хүнд байвч өнгөн дээрээ зөвшөөрнө.

Скарпъя зураачийг хуурамчаар буудах тушаал өгч, Тоскад Каварадоссийн хамт Римээс чөлөөтэй гарч явах бичиг олгоно. Скарпъя Тоскаг тэврэн таалах гэтэл ширээн дээр байсан хутгыг авч амжсан Тоска хорон санаатын амийг хөнөөнө.

Шоронгийн өрөө. Каварадоссд амьд байх бага хугацаа үлджээ. Тэр Тоскадаа захидал бичиж сэтгэлдээ салах ёс гүйцэтгэнэ. Гэнэт Тоска орж ирэв. Скарпъягийн алагдсан тухай, оргох боломж олдсон тухай Тоскагийн яриаг Каварадосси сэтгэл догдлон сонсоно.

Хуурамчаар буудах үед нь болгоомжтой унаж, хөдлөхгүй хэвтэхийг Тоска хайрт хүндээ сануулна.

Харуулынхан ирж Каварадоссийг авч явна. Буун дуу пижигнэнэ. Тоска хайрт дээрээ хурдан очиж уулзахыг яарна. Харуулын цэргүүдийн хөлийн чимээ тасрахад Тоска гүйсээр хүрч очив.

Гэтэл... Тоска Скарпъяд хэрхэн мэхлэгдсэнээ сая ойлгов. Хайрт хүнээ цаазлуулсан Тоска цамхагийн тавцангаас үсэрч амиа егүүтгэнэ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
    Өчигдөр 18 цаг 10 мин
  • Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    Өчигдөр 18 цаг 06 мин
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Шинийн 1-нд нийслэлд 11 сая гаруй зорчилт бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    Уржигдар 13 цаг 35 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    Уржигдар 07 цаг 34 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    Уржигдар 07 цаг 24 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    Уржигдар 07 цаг 00 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    Уржигдар 07 цаг 00 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    2026-02-17
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    2026-02-17
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    2026-02-17
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    2026-02-17
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-02-17
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    2026-02-17
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    2026-02-17
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    2026-02-17
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    2026-02-17
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    2026-02-17
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК