Долдугаар сарын нэгний өдөр бол дуучин Борхүүгийн Амархүүгийн төрсөн өдөр. Тэрбээр өнөөдөр 26 нас хүрлээ. Түүнийг 1987 оны энэ өдөр Булган аймагт төрсөн гэж намтарт нь бичсэн байдаг. Б.Амархүү 1996 оноос аавынхаа томилолтыг дагаж Улаан Үдэд амьдарч байхдаа “Народный артист” уралдаант шоунд түрүүлж Орост од болсон билээ. Үүний дараа "Премьер министер” хамтлагт орж багагүй амжилт үзүүлсэн ч Монголд ирж уран бүтээлээ туурвих болсон. Б.Амархүүгийн уран бүтээлийн гараагаа эхэлсэн анхны хамтлагийн гишүүд түүнд фэйсбүүк хуудсаар дамжуулан төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

Б.Баяр





















































Сэтгэгдэл (3)