Тулгар
төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92
жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. Тэгвэл бид бүхний сайн танидаг УДБЭТ-ын дуучин Ө.Уянга өнөөдөр Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгалаа. Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг шагнасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр гавьяатууддаа
мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Тэнгэр эцэг тэтгэн хураа хайрлаж, газар эх дэлгэрч шимээ
өгсөн, хуртай зуны энэ өдөр ард түмэндээ омогших бахархал,дээдлэх
уламжлал, дэлгэрэх соёлын цөм болсонүндэсний их баяр наадмын халуун
мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ
үнэлүүлсэниргэддээболон Та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн
сайхан бүхнийг хүсье. Улам их хичээгээрэй. Монгол үндэстнийхээ их баяр
наадмаар үгийн сайхныг хэлэлцэж, сэтгэлийн баяслыг амсан сайхан наадахын
ерөөл дэвшүүлье. Өндөр төрийн минь сүлд өнөд ивээх болтугай. Баяр хүргэе, та бүхэнд” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (10)