Харзтайд бэлтгэлээ базааж буй Увснуур дэвжээний наадмын сорилго барилдаан 7-р сарын 5-ны өдөр боллоо. Барилдаанд улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Орших, А.Бямбажав нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Малчин сумын харьяат аймгийн арслан О.Гантулга үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Баруунтуруун сумын харьяат улсын арслан Б.Ганбат, Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших нар шалгарав.Мөн өнгөрсөн амралтын өдөр буюу 7-р сарын 6-нд Сүүж уулын наадам болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, улсын харцага Г.Алтангэрэл, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, Ц.Лхагвасүрэн, Ж.Оргил, Б.Гончигдамба, улсын начин Б.Адъяахүү, Н.Батзаяа, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын тэргүүтэй Хүч спорт хороо, Аварга дэвжээ, Ховд, Хөвсгөл, Дорноговь, Завхан аймгуудын улс аймгийн алдар цолтой 48 бөх барилдав.
Барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Ц.Мягмарсүрэн түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр үзүүрлэн, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир шөвгийн гуравт шалгарлаа. Харин шөвгийн зургаад улсын харцага Г.Алтангэрэл, улсын өсөх идэр начин Ж.Оргил, аймгийн арслан Э.Оюунболд нар үлдэв.





















































Сэтгэгдэл (1)