Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа маш сонирхолтой өндөрлөлөө. Ингээд та бүхэнд хэн хэн өвдөг шороодсон хийгээд тавын даваанд хүч үзэх болсон бөхчүүдийн мэдээллийг хүргье.1. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Н.Батсуурьд өвдөг шороодлоо
2. Улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Э.Оюунболдод
3. Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Т.Баасанхүүд
4. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг улсын харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодлоо.
5. Улсын харцага Ө.Бат-Орших Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Хантайшир дэвжээ”, “Газар холдинг” компанийн бөх, аймгийн арслан Л.Цэрэнтогтоход өвдөг шороодсон юм.
6. Улсын харцага Т.Амартөвшин улсын начин Б.Батмөнхөд
7. Улсын харцага Ө.Даваабаатар улсын начин С.Батсуурьт
8. Улсын начин Ж.Оргил улсын начин Н.Батзаяад тус тус өвдөг шороодлоо.
9. Харин Улсын гарьд И.Доржсамбуу аймгийн арслан Ш.Шинэбаяраар
10. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Пүрэвсайхан улсын харцага Т.Мөнгөнцоожоор,
11. Улсын начин Ш.Жаргалсайхан улсын начин Б.Бадамдоржоор тус тус даван есөн хөлт цагаан тугаа тойрлоо.
.




















































