МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүлд дахин нэг хүн шинээр мэндэлж тэрээр ач охинтой болжээ. Түүний ууган хүү Э.Батшугарын гэргий Америкт төрсөн байна. Энэ баярт мэдээ хүндхэн цаг үеийг туулж байгаа Н.Энхбаярын гэр бүлийн сэтгэлийг түр ч болтугай баясгаж байгаа нь ойлгомжтой. Э.Батшугарын гэргий Т.Дариймаа хэмээх бүсгүй байдаг бөгөөд өдгөө 25 настай. Тэрээр АНУ-ын Массачусетс мужийн Бентлигийн их сургуулийг дүүргэсэн орос, англи, төвд хэлтэй чамгүй боловсролтой бүсгүй юм. Сургуулиа төгсөөд банкны салбарт ажиллаж байгаад, 2010 онд Швейцарь-Монголын Худалдааны тэнхим гэгчийг Луганод байгуулан ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан байна. Харин тэрээр одоо “Ремиф” компанийн захирлаар ажиллаж байгаа аж.
А.Наранцэцэг





















































Сэтгэгдэл (11)