Өнөөдөр 976 галерейд зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Зураач энэ үзэсгэлэнгээ “Өдрийн тэмдэглэл I”, “Өдрийн тэмдэглэл II” зэргийнхээ үргэлжлэл болгон дэлгэж байгаа бөгөөд үзэсгэлэнд түүний 25 бүтээл тавигдах юм. Өдрийн тэмдэглэл гэж нэрлэсний учир нь зураачийн бүтээл бүр тухайн үеийн сэтгэгдэл мэдрэмжээс үүддэгтэй холбоотой. Тэрбээр театрын зураач гэх мэргэжилийг эзэмшин УДЭТ-д ажиллаж байх хугацаандаа “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Солиотой жүжиг” , “Эхнэрээ зээлээч”, “Би ч гэсэн жаргамаар байна” зэрэг олон арван жүжгийн тайзыг урлажээ.
А.Наранцэцэг




















































