Монголд анх удаа болох Байт харвааны Азийн гран при тэмцээн өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж байна. Тэмцээнд БНАСАУ, БНСАУ, Хонгконг зэрэг 10 гаруй орны 160 гаруй тамирчид оролцож байгаа юм. Ерөнхий шүүгчээр Сингапурын олон улсын шүүгч Хун Мау Суй ажиллах бол Азийн байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ум Су Хо зохион байгуулалтын зөвлөх хийх аж. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ж.Гантөгс, Д.Урантунгалаг тэргүүтэй 24 тамирчин оролцож байгаа юм байна. 24tsag.mn




















































