Та гэртээ өөрийн гараар зайрмаг хийж идмээр байна уу? Маш энгийн хэрнээ эрүүл. Сэрүү татам, арааны шүлс асгарам сайхан амттай зайрмаг нь зуны халуун улиралд хүүхэд гэлтгүй томчуудын ч дуртай амттаны нэг яах аргагүй мөн билээ.Шоколадтай зайрмагны жор
Орц:
Сүү – 250 грамм
Цөцгий – 250 грамм
Элсэн чихэр – 75 грамм
Цэвэр шоколад – 125 грамм
Желатин – чимх
Бэлдэх арга:
Төмөр саванд сүү, элсэн чихрээ хийгээд зөөлөн гал дээр буцалтал нь хутгана. Энэ хооронд элсэн чихэр бүрэн хайлсан байх ёстой. Дараа нь тасалгааны температуртай болтол нь хөргөж, дээр нь цөцгий, чимж желатин хийгээд , хөргөгчинд хийнэ. Зайрмаг өтгөрөөд ирэх үед үрсэн шоколадаа нэмж хутгаад л амттан бэлэн болно.





















































Сэтгэгдэл (5)