"Outlaw" хамтлаг шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Наадмын хэдэн өдрийг л амралтын журмаар өнгөрөөсөн тэд энэ зун амрахгүйгээр шинэ уран бүтээлээ хийх аж. Тэд хамгийн сүүлд дуучин Б.Хишигдалайтай хамтарч "Хайр яагаад" гэдэг дуу хийсэн нь залуусын дунд одоо ч хит болсоор байгаа билээ. Мөн сарын хугацаатай Европын орнуудаар тоглочихоод ирсэн билээ. Харин одоо хийж байгаа уран бүтээл нь Төрөлх хот болох Эрдэнэт хотынх нь тухай дуу юм байна. Одоо дүрсжүүлэх шатандаа явж байгаа гэнэ. 24tsag.mn




















































