Дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойн хүрээнд өнөөдөр Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия" буюу "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг тоглох гэж байна. Энэ балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотноо "Гранд Опера" театрын тайзнаа амилуулж байв. Харин манай улсад анх 1966 онд тайзнаа тоглосон түүхтэй."Цэнхэр нүдэн бүсгүй" балетын симфони найрал хөгжмийн урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах бол балетмейстерээр ХБ, АЖ, ТШ Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар Д.Сүхбаатар, туслах найруулагчаар МУГЖ, Х.Гэрэлчимэг ажиллах юм.
Дүрүүдийн хувьд Сванильдад О.Анужин, Сванильдагийн дурлалт залуу Францад А.Билгүдэ, Коппелиуст СТА Х.Мөнгөнхөлөг, Коппелия- 4 найзын дүрд СТА Б.Энхтуул, Б.Туул, СТА Б.Алтаннамар, Ж.Ханбулнай нар тоглох аж.




















































