УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэг, У.Уранчимэг, Д.Ганцэцэг нар "G.U.G" нэртэй хамтлаг байгуулан кино уран бүтээл дээр ажиллаж байгаа. Жүжигчин бүсгүйчүүд өөрсдийн бүтээж буй "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" нэртэй киноны зураг авалтдаа хэт их анхаарч драмын ажлаа цалгардуулж эхэлсэн учраас тэдэнд драмын удирдлагын зүгээс арга хэмжээ авчээ. Тухайлбал МУГЖ У.Уранчимэг шалтгаангүйгээр ажлаа хоёр хоног тасалсан тул хатуу сануулгатайгаар, цалингийн 20 хувиараа торгуулжээ.Мөн түүний хамт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож буй А.Ганчимэгийг ажлаас нь халах тушаал гаргасан байна. Бид энэ талаар жүжигчин А.Ганчимэгээс тодруулахад "Би одоогоор энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Сүүлд тодорхой хариу хэлнэ" гэлээ.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны ажил одоо ид өрнөж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард нээлтээ хийх юм. Тэд хэлж, зөвшөөрөл авалгүйгээр театрын ажлыг цалгардуулсан тул арга хэмжээ авахуулсан нь энэ аж.
Т.Энхэлээ




















































