Төмөр замын вант улсын урлаг соёлын байгууллага болох Дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид Монгол ардын “Хандармаа” дуулалт жүжгийг бүрэн эхээр нь өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох гэж байна.“Хандармаа” хэмээх ардын дуу нь өөрийнхөө цэцэн цэлмэг ухаан, зориг тэвчээрээрээ “хүн амины” гэх хар хэргээс мултарч чадсан монгол эмэгтэйн домгоос үүдэлтэй юм. Уг дуулалт жүжгийг соёлын тэргүүний ажилтан П.Баяраа найруулж, О.Магвандорж зураачаар нь ажилллаж байгаа юм.
Харин хөгжмийн зохиолчоор соёлын гавьяат зүтгэлтэн С.Баатарсүх ажиллажээ. Улсын хэмжээнд анх удаа тоглож байгаа “Хандармаа” дуулалт жүжгийг өнөөдөр ганцхан удаа тоглох аж.
Т.Энхэлээ




















































