“Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5″ хамтлагийн аялан тоглолт маргааш эхлэнэ. Аялан тоглолт манай улсаас эхэлж байгаа бөгөөд тэдний тоглолт маргааш өдрийн 14.00 цагт UB palace-д болох юм. Өнөөдөр тэд энэ тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд 12.00 цагт болно.Тэд энэ аялан тоглолтоо Монгол, Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбож, Хонг Конгт зэрэг найман оронд хийж байгаа бөгөөд хамтлагтай “Make a World of Difference Foundation” төрийн бус байгууллага хамтран ажиллаж байгаа аж. Тэдний аялан тоглолт сарын турш үргэлжлэх аж.
Мөн тэд энэ аялан тоглолтоос олсон орлогоноосоо бүс нутгийн энэрлийн байгууллага болон хүүхдийн асрамжийн газруудад ном, хэрэгцээт зүйлсийг авахад тусламж үзүүлэх юм байна.
А.Наранцэцэг





















































Сэтгэгдэл (1)