Дуучин Крис Браун удахгүй бэлэн болох “X” цомгийнхоо нээлтийн дараа хөгжмийн ертөнцийг орхино хэмээн мэдээллээ. R&B дуучин алдаа гаргасан үед алдартай байхаас залхаж байгаа учир ийм шийдвэр гаргасан гэжээ. Тэрээр өөрийн албан ёсны твиттертээ “Америкчууд минь бүү санаа зовцгоо. X цомог миний сүүлийн цомог байх болно” хэмээн бичсэн байна. Мөн “Өөрийн хөгжим, авьяасаараа алдарших нь гайхамшигтай хэрэг. Гэхдээ би 18 насандаа хийсэн алдаагаараа алдаршихыг хүсэхгүй байна” хэмээжээ.
Крис Браун 2009 онд буюу 18 настай байхдаа найз бүсгүй асан дуучин Рианнаг зодсон нь түүний нэр хүндийг ихэд унагаасан юм.
Энэ сарын 20-нд худалдаанд гарах “X” цомог нь Крис Брауны зургаа дахь цомог аж.
Д.Идэр




















































