Реалити шоуны од Ким Кардашьян хоёр сартай охиныхоо зургийг сэтгүүлд зарахаар төлөвлөжээ. North West охины хамгийн анхны зургийг нүүрэндээ хэвлэх саналыг хэд хэдэн алдартай сэтгүүл тавиад байгаа бөгөөд хамгийн өндөр үнэ амалсан нь 3 сая долларт хүрсэн гэнэ. "TMZ" сэтгүүлийн мэдээлж байгаагаар төрсөн цагаасаа хойш олны анхаарлыг татаад байгаа North West охиныхоо зургийг зарсан мөнгийг Ким Кардашьян бусад оддын адил буяны байгууллагад хандивлаж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Ямартаа ч тэд жүжигчин Том Крузын охиныхоо зургийг дэлгэсэн "Vanity Fair" шиг том сэтгүүлүүдэд гаргах бололтой.




















































