Зураач Б.Отгонтүвдэнгийн "Төвөргөөн чимээ" үзэсгэлэн нөгөөдөр 976 галерей-д нээлтээ хийнэ. Тэрээр И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш бөгөөд түүний 30 гаруй бүтээл энэ үзэсгэлэнд тавигдана.Тэдгээрээс хамгийн том нь түүний сургуулиа төгсч байхдаа зурсан 2х4 хэмжээтэй хоёр зураг юм. Энэ хоёр зурагт Казах түмний үндэсний наадгай "көк пар" буюу тулам булаалдах наадгайг дүрсэлсэн нь И.Е.Репиний академийн шилдэг төгсөлтийн ажлаар шалгарч байжээ.




















































