Эрдэнэт хотоос гаралтай цөөн хамтлаг дуучид Монголын урлагт мөрөө үлдээсэн байдаг. Залуусын дунд тэр үеийнхээ жинхэнэ шүтээн болж байсан "Сүнс" хамтлаг ч тус хотоос нэгдэн гарсан.Тухайн үедээ тэднийг “хөдөөний залуус юу хийж чаддаг юм” хэмээн гоочлох нэг нь байсан гэдэг. Харин тэд утгаар нь юу чаддагаа үзүүлсэн. Одоо бол залуусын дунд “Зүрхэн тэнгэрийн наран”, “Надаас бүү холдооч”, “Чи миний бүх юм” зэрэг олон дуугаараа танил болсон “Outlaw” хамтлагийн таван залуу Эрдэнэтйин нэрийг дахин урлагт тодоос тод дуурсган байгаа. Тэдний үнэн үгтэй, уянгалаг дуу фенүүдийнх нь аманд өдөржин аялагддаг нь хийсэн бүтээснийх нь үр шим бизээ. Хамгийн сүүлд тус хамтлаг “Эрдэнэт бол хот” хэмээх шинэхэн дуу гаргасан бөгөөд трэйлерээ аль хэдийнэ цацаж амжсан байна.
Ямартай ч "Outlaw" хамтлагийнхан Эрдэнэтээ хотоос илүү хөгжин цэцэглэхийг билэгдээд зогсохгүй хөдөөнийх гэж харагдахыг хүсээгүй бололтой.





















































Сэтгэгдэл (1)