Их засварын ажил нь ид
дундаа явж байгаа Дуурь
бүжгийн эрдмийн театр энэ жилийн үзвэрийн
нээлтээ ирэх аравдугаар сарын эхний бямба гаригт хийхээр болжээ. Энэ жил тэд үндэсний дуурь болон
балетаа алдаршуулахаар зорьж байгаа бөгөөд Төрийн
шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар хөшгөө нээх
гэнэ.
Хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй энэ дуурийг 2005 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулснаар анх тайзнаа амилуулж байсан юм.
Бага балчир насандаа өнчирч, бусдад басамжлагдан доромжлуулж, хэцүү бэрхийг даван туулсан ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, ухаанаараа өөрийн улсыг төвхнүүлэн сэргээж, улмаар дэлхийн хүчирхэг гүрэн болгон мандуулсан суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны тухай өгүүлэх энэ дуурийн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичжээ.





















































Сэтгэгдэл (1)