Маргааш буюу 8 сарын 24-нд "Viva City"-д “UB FOOD FESTIVAL” хоолны фестиваль болох гэж байна. Энэхүү хоолны фестиваль нь дэлхийн томоохон хотуудад /Taste of London, Taste of Paris, Taste of Chicago…г.м/ жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хоолны соёлыг олон нийтэд таниулах ач холбогдолтой.“UB FOOD FESTIVAL” хоолны фестивальд Монголын шилдэг 40 ресторан, зоогийн газруудыг хамруулан амталгаат худалдаа, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, хамгийн том бялууны амталгаа, урлагийн тоглолт, бартендер шоу зэрэг олон олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна. Мөн улс орны олон амтат хоолыг 1,000₮-р амталж үзэх боломжтой юм байна. Арга хэмжээг “Нийслэлийн Соёл Урлагийн Газар”-тай хамтран анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.
Арга хэмжээний хүрээнд оролцогч байгууллагууд дараах төрлөөр оролцоно. Үүнд:
1. Хоол /Ази хоол, Европ хоол, Түргэн хоол… г.м/
2. Бялуу, нарийн боов
3. Коктэйл
5. Мөхөөлдөс
6. Ундаа




















































