ҮДБЭЧ-ын 64 дэх улирлын нээлтээ “Гурван цагийн орчил” шилдэг дууны дээжис тоглолтоор хийх гэж байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурал ҮДБЭЧ-ийн тайзнаа маргааш 11.00 цагт болно.“Гурван цагийн орчил” шилдэг дууны дээжис тоглолтонд АЖ Д.Самбуу, МУГЖ Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, МУСТА Б.Батмэнд, Д.Амаржаргал, С.Цогтсайхан зэрэг чуулгын уран бүтээлчид оролцож манай дууны урлагийн ноён оргил болсон алдарт Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын танил дотно дуунуудаас сонгон дуулах аж. Тоглолт энэ сарын 27-29-ны өдрүүдэд 19.00 цагт болно.




















































