Гурав хоногийн дараа буюу энэ сарын 29-нд Английн нийслэл Лондон хотноо болох 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Энэхүү оюуны спортын тэмцээнд 32 орны 120 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд манай зургаан тамирчин тэмцээнд оролцоно. Үүнд:
Бага нас:
Г.Тэмүүлэн (12 нас) - Дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч;
Дунд нас:
Ц.Бат-Эрдэнэ (15 нас) - Дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч;
Б.Намуунтуул (17 нас) - Дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшигч;
З.Цэцэгзул (13 нас) - Дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшигч;
Насанд хүрэгч:
С.Цогбадрах (22 нас) - Ой тогтоолтын ОУ-н Их Мастер;
Ө.Сэнгэсамдан (20 нас) - Ой тогтоолтын ОУ-н аварга;





















































