Улс тунхагласны ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдаанд нийт 256 бөх оролцсон бөгөөд Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар ч барилдаж, олны нүдийг баясгалаа.Харин тус барилдаанд улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Мөн их шөвөгт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Ц.Содномдорж нар үлдсэн юм.
Улсын заан Ч.Санжаадамба өмнө нь цэргийн арслан цолтой байхдаа энэхүү ойн баярын барилдаанд түрүүлж байжээ.




















































