Люмино хамтлагийн дуучин Бажи энэ жилээр "Өвлийн өвгөн" болохоор шийджээ. Өвлийн өвгөн гэхээр сахал үс зүүж түүний дүрд хувирна гэсэн үг биш юм. Учир юу вэ гэвэл тэрээр хавдартай хүүхдүүдэд бэлэг тараах тэдэнтэй нэг өдрийг өнгөрүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулах гэж байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Энэ шинэ жилээр би нэгэн сайн үйлсийн аянд та бүхнийг уриалж байна. Надтай хамт хавдартай хүүхдүүд дээр очиж бэлэг өгөөд нэг өдөр ч гэсэн өвчнөө мартахад нь тусалж хамт байхыг уриалж байна... Бажигийн сайн үйлсийн аянд нэгдвэл маш их баярлах болно шүү! хэмээн бичжээ.






















































