"Anemone" хамтлагийн гишүүн Оно Японд сурахаар яваад хэдэн сарыг үдэж байгаа. Харин энэ удаад тус хамтлагийн ахлагч Жулиа буюу Жүльдыз хамтлагаа орхин Солонгос улсад суралцахаар болжээ. Тэрээр өөрийнхөө хүсэлтээр явж байгаа бөгөөд хамтлагийн гишүүд болон продюсерууд нь түүний хүсэлтийг нь хүлээн авсан гэнэ.
Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг хамтлагийн гишүүдтэйгээ муудалцан гарч байгаа хэмээн бичиж байсан ч үүнийг хамтлагийнхан нь эрс үгүйсгэн “Anemone хамтлагийн гишүүн Жулиа хамтлагаас гарсныг албан ёсоор мэдэгдэж байна. Жулиа маань өөрийн хүсэлтээр Солонгос улсад суралцахаар болсон” гэсэн тайлбарыг өгчээ.





















































